Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэл өгөв. Тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Ачаа тээвэр нэмэгдэж байгаатай холбогдуулан хилийн цэгийг өргөтгөх асуудлыг хоёр улсын хооронд ярьж байна. Хөрөнгө оруулалт, хүн хүч, техник хэрэг болж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын эргэж нөхөгдөх, хүртээмжтэй байдал, эргээд хэрхэн ашиглагдах зэрэг асуудлыг нарийвчлан ярих шаардлагатай байна. Ирэх дөрөвдүгээр сард эхэлчих болов уу.
Барилгын материалууд түлхүү орж ирж байна. Сэлбэг хэрэгсэл, хүнсний ачааг түлхүү хийж байна.
Замын-Үүдийн тээвэрлэлттэй холбоотой гомдлууд ирж байгаа. Тээвэрчид хуучин горимд нь шилжүүлж өгөөч гэсэн асуудлыг тавьж байгаа. Уг асуудлыг бид ГХЯ-аар дамжуулж, урд хөрштэйгээ ярьж байна. Урд хөгшид халдвар хамгааллын дэглэм огт буураагүй байна. Зарим газарт өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан, жишээ нь Хөх хот нэлээн хязгаарлалттай байгаа. Тиймээс хуучин горимдоо шилжих боломжгүй байна" хэмээлээ.