“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “Ф.М. Достоевскийн медаль”-аар шагнахаар болжээ. ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” хэмээх энэхүү медалийг улс орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй аж.
Найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М. Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан романаас нь сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсээр буй.
Түүний найруулсан “Гэм зэм” жүжиг гуравдугаар сарын 27 хүртэл Улаанбаатар дахь “Руский Дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн тайзнаа тоглогдож байгаа билээ.