Бусдын толгой дээр кофе асгасан хэргээр шалгагдаж буй Б.Ариунзаяаг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хасах санал гаргаж, МУИС-ийн захиргаанд хүргүүлсэн. Сургуулийн захиргаанаас шийдвэр гаргахынхаа өмнө түүнийг ирж тайлбар өг гэсэн боловч ирээгүйн улмаас ийм шийдвэр гаргасан юм.
Харин түүний хил гарах эрхийг прокуророос хязгаарлах санал гаргаж, шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг шүүх хэлэлцээд Б.Ариунзаяаг тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.