Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Сарын 5, 10 саяас дээш орлоготой иргэдээс ахиу татвар авдаг болох нь зөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад ард түмэн жагсахаар болиулчихдаг. 2.5, 5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан.

Хэрэв зөв ойлгуулж чадвал 2.5 саяас дээш, цаашлаад 5, 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үндэс бүрдэнэ" гэжээ.

УКРАИН: Атомын цахилгаан станцад гарсан галыг бүрэн унтраасан
УКРАИН: Атомын цахилгаан станцад гарсан галыг бүрэн унтраасан
 
ШУУД: Газын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр болон бусад хохирогчид мэдээлэл хийж байна
ШУУД: Газын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр болон бусад хохирогчид мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.