Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: ОХУ-д суугаа Монгол иргэд албан бус жагсаалд оролцохгүй байхыг зөвлөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, "ОХУ-ын зарим хотуудад болж буй албан ёсны бус жагсаал, цуглааныг манай зарим иргэд сонирхож зураг авах, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тохиолдол гарч байна.

Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаанд оролцох нь хувь хүний эрх чөлөө хэдий ч суугаа орныхоо нийгмийн уур амьсгал, хуулийн зохицуулалт зэргийг харгалзаж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа эрсдэлт байдалд оруулахаас урьдчилан сэргийлж албан бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг та бүхэнд зөвлөж байна" хэмээжээ.

Фулбрайтын оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
Фулбрайтын оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.