Хоёрдугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Төрийн ордонд Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган үргэлжилнэ.
9.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурал болно. Утас: 88035121
9.00 цагт "Blue Sky" зочид буудалд “КОВИД-19”: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" форум танхимд болно. Утас: 70000160, 88006811, 95351127
10.00 цагт ГХЯ-нд “Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жил”-т зориулсан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно.
10.00 цагт "Корпорейт Конвеншн Центр"-т “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөн болно. Утас: 99741854, 86885060
10.30 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын гадна талбайд иргэд Баянгол дүүргийн Татварын албаны дарга Ү.Амартүвшинг эсэргүүцэж, шударга шүүхийн шаардаж жагсаал зохион байгуулна. Утас: 99182536, 91000017
11.00 цагт МОАХ-ны байранд тус холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.