Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: II сарын 14-нд хичээлээ эхлүүлэхэд халдварын эрсдэл 50 хувиар буурсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээр сард хийсэн урьдчилсан прогнозоор омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиох магадлал ажиглагдаж байгаа тул хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд нээх эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлж 7 хоногоор хойшлуулах зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаар сарын 14-нд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл халдварын тохиолдол 50 хувиар багассан буюу эрсдэл 50 хувиар буурсан байна гэсэн үг юм" гэлээ.

Л.Энх-Амгалан: II ангийн сурагчид уншиж чаддаг боловч юу уншиж байгаагаа ойлгохгүй байна
Л.Энх-Амгалан: II ангийн сурагчид уншиж чаддаг боловч юу уншиж байгаагаа ойлгохгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.