Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар "Суралцагчдын мэдлэг чадварт маш их хоцрогдол үүссэн байна. Нийт сурагчид танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 орчим хувийг л эзэмшиж байгаа юм. Улсын хэмжээнд хийсэн судалгаанаас харахад хамгийн эмзэг хэсэг бол II, III ангийн сурагчид. II ангийн суралцагчдын мэдлэг чадварын дундаж үзүүлэлт гарсан. Уншиж чаддаг боловч юу уншиж байгаагаа ойлгохгүй байна.
Сурагчид ямар хичээл дээр хүүхдүүд хоцрогдолтой байгааг тогтоох 1-12 ангийн бүх хүүхдүүдээс гарааны үнэлгээний шалгалт авсан. Нийт 62 мянга гаруй хүүхэд хамрагдсан. Ингэхэд 7-14 насны хүүхдийн 61 хувь унших чадвар эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл, 14 хүртэлх насны 10 хүүхдийн 4 нь уншиж ойлгох чадвар муу байна гэх үр дүн гарсан. Тодруулбал, англи хэл, түүх, физик, хими, математик, газарзүй монгол хэл гэх мэт хичээлүүд дээр суралцагчид хоцрогдолтой байгаа юм" гэлээ.