Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоон настай охиныг “Хамт тоглоомын талбайд  тоглоё“ гэж  худал хэлж авч явсныг тогтоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

ХУД-12 хорооны нутаг дэвсгэрээс 7 настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх мэдээллийг 2022 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр 18 цаг 20 минутад Цагдаагийн байгууллагын хүлээн авч, шалгалтын ажиллагааг хийхэд 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаяганд ирж “хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж худал хэлж гэрээс нь гарган, улмаар түүнийг авч явсныг тогтоон, 2022 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан.

Хоёрдугаар сарын 06–ны өдөр 18 цагийн үед хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна. Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлсэн байна.

Ц.Сандуй: Миний бие хувийнхаа зардлаар явж байгаа
Ц.Сандуй: Миний бие хувийнхаа зардлаар явж байгаа
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.