"Бээжин-2022" өвлийн олимп /2022.02.04/ нээлтээ хийсэн. Өвлийн олимпт манай улсын хоёр тамирчин оролцож, өрсөлдөнө. Тодруулбал, ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар цанын төрөлд оролцож буй юм.
Бээжингийн "Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр манай улсын тамирчдын хамт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй оролцсон. Үүнийг олон нийт эсэргүүцэж "60 тэрбумын хэрэгт ял сонссон хүн Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцож буй нь ёс зүйгүй харагдаж байна" хэмээн шүүмжилж байсан юм. Тэгвэл Ц.Сандуй нь Монголын триатлоны холбооны тэргүүн гэдэг утгаараа тус арга хэмжээнд оролцоод буй юм.
Тэгвэл Ц.Сандуй дараах тайлбарыг өгчээ Тэрбээр "Манайхаас үндсэн долоон хүн явж байгаа. Энэ долоон хүнээс хоёр тамирчин болон дасгалжуулагчийн зардал улсын төсвөөс гарч байгаа. Олимпын хорооноос явж байгаа хоёр тамирчин Олимпын хорооны зардлаар явж байгаа. Миний бие хувийн зардлаар явж байна" гэв.