Ковид 19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Омикрон хувилбар нь амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг буюу томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр илэрч байна. Ингэхдээ хоолой хөндүүрлэх, сөөх, аргах, хуурай ханиах, булчин болон үеэр өвдөх зэрэг шинж тэмдэг зонхилон илэрч байна. Харин хүндэрсэн тохиолдолд хатгааны шинж тэмдгүүд болох цээжээр өвдөх, амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна.
Манай улсын өвчлөлийн 0-18 насны 178 мянган хүүхэд өвдсөн. Эдгээрээс 0-11 насны хүүхдүүд 72 орчим хувийг эзэлж байна. 0-11 насны хүүхдүүдийн дунд халдвар өндөр байгаа тул сар шинийн өдрүүдэд бага насны хүүхдээ айлаар дагуулж явахгүй байх, халдварт өртөх эрсэдлтэй газруудаар дагуулж явахгүй байх хэрэгтэй" гэлээ.