Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: BA 2 мутацийн халдварлах чадвар омикроны эх хувилбараас 1.5 дахин өндөр

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 21 секунд

No description available.Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр омикрон хувилбараас салбарласан шинэ мутаци болох BA 2 хувилбарын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар омикрон хувилбарын давлагаанд өртсөн дэлхийн улс орнуудад тохиолдлын тоо буурч, давлагаа хумигдах хандлагатай байна. Гэвч омикроны дэд хувилбар BA 2 нь дэлхийн 40 гаруй улсад бүртгэгдээд байгаа. Их Британи тэр дундаа Дани улсад нийт тохиолдлын 49 хувийг BA 2 хувилбар эзлэх болсон байна.

BA 2 мутацийг омикроны эх хувилбартай харьцуулахад ПГУ шинжилгээнд илрэх S генийн шинж алга болсон. Энэхүү хувилбарын халдварлах чадвар нь эх хувилбараас 1.5 дахин нэмэгдсэн. Эрдэмтэд дархлаа, вакцинаас зайлсхийх тэр дундаа гурван сарын дотор хийгдсэн бүүстер тунгаас зайлсхийх чадвар өөрчлөгдөхгүй гэдгийг онцолж байна.

ДЭМб шинэ хувилбарыг судалж байгаа бөгөөд ямар нэгэн ангилалд бүртгээгүй. Шинэ хувилбар гарч ирж байдаг" гэлээ.

ЭМЯ: Цагаан сараар шинэ хувилбар орж ирэх эрсдэлтэй
ЭМЯ: Цагаан сараар шинэ хувилбар орж ирэх эрсдэлтэй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.