ХБНГУ-д пүрэв гарагт нэг өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиол илэрсэн тул тус улсын Вакцины зөвлөх хорооноос 12-17 насны хүүхдүүдэд вакцины нэмэлт тун тарих зөвлөмж гаргажээ.
Хүүхдүүдэд файзер вакцин тарихыг тус хорооноос зөвлөсөн бөгөөд нэмэлт тунг өмнөөс тунгаас хойш гурван сарын дараа хийхийг мэдэгдэлд тусгажээ.
Герман Улсад өнгөрсөн оны наймдугаар сараас 12-17 насны хүүхдүүдийг вакцины хоёр тунд хамруулж эхэлсэн билээ.
Сануулахад, ХБНГУ-ын үндэсний болон бүс нутгийн удирдагчид вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн амьдралд оруулахгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ.
Эх сурвалж: CNN