ХБНГУ ирэх наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсоох аж. Улмаар 12 дугаар сарын 31-нээс Оросын газрын тосноос татгалзана гэж тус улсын Канцлер Олаф Шольцын эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах Йорг Кукис мэдэгдлээ.
"Зүүн Европ дахь Зөвлөлтийн эзэнт гүрний хэрэгсэл болж байсан газрын тос дамжуулах “Дружба” хоолойн түүхийг мэддэг хүн бүр энэ хараат байдлаас ангижрах нь тийм ч энгийн зүйл биш гэдгийг мэднэ, гэхдээ энэ бол бидний хэдхэн сарын дараа хүрэх зүйл юм" гэж Кукис өнөөдөр Сиднейн эрчим хүчний чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн ирээдүйд Оросын хийг орлох шийдлийг олох асуудал одоо улс орных нь хувьд гол бөгөөд маш хэцүү ажил гэж нэмж хэллээ. Үүнийг хийхийн тулд Герман улс байгалийн шингэрүүлсэн хий хүлээн авах терминалуудыг хурдацтай хөгжүүлж байгааг Кукис онцолсон байна. Үүний сацуу тэрбээр “АНУ, Катар улсууд хамтран 30 орчим тэрбум шоо метр шингэрүүлсэн хий Европт нийлүүлэх боломжтой" боловч ОХУ-ын хийг орлоход одоогоор хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.