Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

УОК-оос мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 20-ны байдлаарх мэдээгээр зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм. Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулж эхлээгүй байна" гэв.

Төрөлхийн зүрхний гажигтай Б.Ингүүн-Од охинд тусалцгаая
Төрөлхийн зүрхний гажигтай Б.Ингүүн-Од охинд тусалцгаая
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.