Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амиа алдсан алба хаагчийн дүү: Ахын минь хөргийн дэргэд тавьсан одон, медалийг Ж.Одгэрэл авч зугатсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 51 секунд

No description available.Энэ сарын 3-ны өдөр Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдуулан талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл "Мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах гэж байгаад тогонд цохиулсан. Миний нөхөр гал сөнөөгчөөр ажилласан. 24 цагийн ээлжнээс буусан хүнийг албан бус ажилд явуулсан. Хурган дарга нарын зараалд явсан" хэмээн өмнө мэдээлсэн. Тэгвэл амиа алдсан Онцгой байдлын алба хаагчийн ар гэрээс өнөөдөр /2021.12.15/ мэдээлэл хийлээ.

"Ж.Одгэрэл нь бид нартай өмнө уулзаж, учирч байгаагүй"

No description available.

Энэ үеэр талийгаачийн ах Э.Мөнх-Эрдэнэ "Манай аав, ээж, ах дүү төрөл төрөгсөд маань хүнээ алдсан байхад дахин сэтгэл санааны хохирол амсаж байна. Сошиалаар биднийг буруутгах байдал эрчээ авч байна. Эхнэр гэх Ж.Одгэрэл нь бид нартай уулзаж,учирч байгаагүй. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дүүгээ өнгөрснийг мэдээд бид очсон. Тухайн үед л Ж.Одгэрэлийг харсан. Цогцос таниулах үед би, нагац ах, Ж.Одгэрэлийн хамт орсон. Гэтэл Ж.Одгэрэл цогцсын байр байдлыг олон нийтийн сүлжээгээр цацаж, үүнийг сонссон аав, ээж маань гүн шоконд орсон" гэлээ.

"Талийгаачийн хөргийн дэргэд тавьсан одон, медалийг ээжийг минь түлхээд авч зугатсан"

No description available.

Талийгаачийн дүү Э.Нандинчимэг "Ах маань хоёр сарын л өмнө найз бүсгүйтэй болсон гэж хэлж байсан. Түүнээс өмнө зүсийг нь ч харж байгаагүй. Харин манай ар гэрийнхэн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр л анх харсан юм. Гэтэл Ж.Одгэрэлийг гэрт минь ирээд аав, ээжид маань эмгэнэл илэрхийлэх болов уу гэж бодсон боловч харин ч бидний эсрэг үйлдэл хийж, ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа нь хүнд цохилт болж байна.

Ж.Одгэрэл орж ирээд буянд нь өгсөн мөнгөө буцааж авья гэхэд нь өгсөн. Гэтэл талийгаачийн хөргийн дэргэд тавьсан одон, медалийг ээжийг минь түлхээд авч зугатсан. Аав минь уйлаад үлдсэн. Ахынхаа одон медалиар бахархаад сууж байх ёстой байтал дээрэмчин мэтээр авч явчихаад ийм үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Хууль ёсны байгууллагууд үнэн зөвөөр шалгаж өгөөсэй гэж хүсэж байгаа" гэв.

"Нийгмийн сэтгэл зүйг өөртөө ашигтайгаар эргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болох зорилготой үйлдэл гэж хардаж байна"

No description available.

Өмгөөлөгч н.Оюунцэцэг "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэг бүртгэлийн шатанд явагдаж байна. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой хүсэлт, шаардлагаа тавьж оролцож байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалтан, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хаах, гэмт буруутайд татсан нөхцөл байдал тогтоогдох болоогүй. Талийгаачийн амь хохирсонтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсаны дараа хэргийн гэм буруугийн асуудалд хэн оролцогч болох нь тодорхой болох юм.

Онцгой байдлын албанаас оршуулгын бүх үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан. Хэн буруутай нь тогтоогдоогүй байгаа учраас нэхэмжлэлтэй холбоотой асуудал яригдаагүй. Ар гэрийг нь мөнгө авч, тохиролцсон зэрэг мэдээлэл нь ташаа болохыг ар гэрийнхэний зүгээс албан ёсоор мэдэгдэж байна.

Ж.Одгэрэл нь өмнө маргаантай асуудалд хохирогчоор орж байсан. Хэвлэлээр өгсөн байсан мэдээлэлдээ жирэмсэн болох боломжгүй хэмээн хэлж байсан байна. Гэтэл өнөөдрийн нөхцөлд жирэмсэн гэж хэлж байгаа учраас ар гэрийнхэн нь эргэлзэж байгаа юм.

Ж.Одгэрэл хэрэгт оролцогч болоход цагдаагийн байгууллагад хүсэлтээ гаргаж болно. Гэтэл хүсэлтээ албан журмаар тавиагүй байж, сошиалаар сэвж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөл байдал хуулийн дагуу өөрт нь бүрдэхгүй байгаа. Тиймээс нийгмийн сэтгэл зүйг өөртөө ашигтайгаар эргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болох зорилготой үйлдэл гэж хардаж байна" гэв.

“Парис- 2024” оны зуны олимпын наадмын нээлт Сена мөрний эрэгт зохион байгуулагдана
“Парис- 2024” оны зуны олимпын наадмын нээлт Сена мөрний эрэгт зохион байгуулагдана
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.