Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Талийгаач албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

Уг самбарыг буулгаж байгаад талийгаач амиа алджээ

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн онцгой байдлын албан хаагч М нь Улиастайд байрлах самбарын хулдаасыг буулгах гэж байгаад тогонд цохиулж амиа алдсан юм.

Харин түүний эхнэр Ж.Одгэрэл "Мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах гэж байгаад тогонд цохиулсан. Миний нөхөр гал сөнөөгчөөр ажилласан. 24 цагийн ээлжнээс буусан хүнийг албан бус ажилд явуулсан. Хурган дарга нарын зараалд явсан.

Тухайн үед мэргэжлийн бус жолоочтой хамт явсан байсан. Шатыг доош буулгах ёстой байтал туршлагагүйн улмаас дээш өргөж, манай нөхөр тогонд хүчтэй цохиулж, газар дээрээ өөд болсон байсан. Би камерын бичлэгийг харсан" хэмээсэн юм.

Тэгвэл тус албан хаагч хэний тушаалаар ямар ажилд явсан талаар эх сурвалжаас тодруулахад "Албан үүргээ гүйцэтгэж явсан. ОБЕГ-оос "Гал тоглоом биш" гэсэн уриатай гал түймрээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулсан. Уг аяны хүрээнд Улиастайн тойрогт "Гал тоглоом биш" самбар байршуулсан байсан. Талийгаач М нь уг самбарыг буулгах гэж яваад харамсалтайгаар амиа алдсан" гэсэн юм.

Өнгөрсөн 7 хоногт 152.2 мянган тонн нүүрс экспортолжээ
Өнгөрсөн 7 хоногт 152.2 мянган тонн нүүрс экспортолжээ
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.