Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Манай улсад шинэ хувилбар орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 16 секунд

Омикрон хувилбарын нөхцөл байдалтай холбогдуулан хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас ирж буй иргэдийг шинжилгээнд хамруулах шийдвэрийг УОК-оос гаргасан. Тэгвэл тус шийдвэрийн хэрэгжилт болон онгоцны буудалд ямар зохион байгуулалттай ажиллаж байгаатай Шадар сайд С.Амарсайхан биечлэн танилцжээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Гадаадаас ирж буй иргэд асуумжаа үнэн бодитой бөглөх, ташаа мэдээлэл өгч болохгүй. Мэдээлэл үнэн бодитой байж, дүрэм журмаа хамтдаа хэрэгжүүлж байж шинэ хувилбарын эрсдэл, ковид19-ийн тархалтыг хумих боломж бүрдэнэ.

Дэлхийн 38 улс оронд омикрон хувилбар бүртгэгдчихээд байна. Манай улсад тус хувилбар орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ оруулж ирэхгүй байхтай холбоотой хяналт зохицуулалт нарийн зохион байгуулалттай хийх ёстой" гэв. Мөн зөвхөн онгоцны буудал бус авто замын шалган нэвтрүүлэх товчоодод авч буй шинжилгээний сорьцын чанар стандартад анхаарах хэрэгтэй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцолсон юм.

Өчигдөр 88 жолооч согтуу жолоо барьж, 244 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 88 жолооч согтуу жолоо барьж, 244 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.