Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Истанбул, Сөүл, Дубай, Энэтхэгийн нислэгээр ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 1 секунд

Омикрон хувилбарын нөхцөл байдалтай холбогдуулан хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас ирж буй иргэдийг шинжилгээнд хамруулах шийдвэрийг УОК-оос гаргасан. Тэгвэл тус шийдвэрийн хэрэгжилт болон онгоцны буудалд ямар зохион байгуулалттай ажиллаж байгаатай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан биечлэн танилцжээ.

Энэ үеэр 11 дүгээр сарын 27-ноос хойш нийт 16 нислэг ирсэн ба зургаан иргэнээс Covid-19-ийн халдвар илэрсэн. Тус зургаан тохиолдлын нэг нь альфа, тав нь дельта хувилбараар өвчилсөн болохыг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Истанбул, Сөүл, Дубай, Энэтхэг зэрэг олон улсын нислэгээр ирсэн иргэдээс халдвар илэрсэн. Тухай бүрт нь түргэвчилсэн шинжилгээг авч байгаа. Түргэвчилсэн шинжилгээний хариуд үндэслэн PCR шинжилгээгээр баталгаажуулж байгаа" гэв.

Сүхбаатар аймгийн Онгон суманд газар хөдөлжээ
Сүхбаатар аймгийн Онгон суманд газар хөдөлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.