Дөрвөн ханатай гэр шатаж, хоёр хүүхэд шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 3 минутын дотор очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан аж.
Уг гал түймэрт 10 настай эрэгтэй У, 5 настай эмэгтэй А нар өртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг анхааруулж байна.