Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тайшир-Алтай“ ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн байдаг.

Төсөл эхэлснээс хойш хоёр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо. Завхан голоос Говь-Алтай аймгийн тѳв хүртэл нийт 54 км урт бүхий ус дамжуулах шугам хоолойг дагалдах тоног тѳхѳѳрѳмжийг суурилуулснаар, Алтай хотын 19,000 гаруй иргэдийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах юм.

"Тайшир-Алтай" ус цэвэршүүлэх станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нѳѳцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нѳхцлийг сайжруулах зэрэг онцгой ач холбогдолтой юм.

Цэвэр цэнгэг гадаргын ус хэрэглэснээр хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй өвчлөл эрс буурч, байнгын, жигд усан хангамжтай болсноор дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлууд ч шийдэгдэх боломж бүрдэнэ.

Ирэх сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно
Ирэх сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.