Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ирэх Даваа гараг буюу 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

11 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.