“МЭК” байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, УИХ-ынх унаж байгаа нь тодорхой болжээ. Судалгааг 2021 оны 10 дугаар сарын 14-17-ны өдөр Улаанбаатар хотод оршин суудаг, сонгуулийн насны 1008 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар утсаар авсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг:
- Долоодугаар сард 5.6
- Наймдугаар сард 5.6
- Есдүгээр сард 5.8
- 10 дугаар сард 5.9 хувьтай гарч өсжээ.
Сүүлийн хоёр сар дараалж рейтинг өссөн нь Ерөнхийлөгчийн хийж байгаа ажил иргэдэд анзаарагдаж, мэдэгдэж эхэлсэн. Цаашид манлайлал үзүүлж чадах эсэхээс хамаарч иргэдийн үнэлгээ өөрчлөгдөх байх гэж “МЭК” байгууллага үзсэн байна.
Тэгвэл УИХ-ын рейтинг:
- Долоодугаар сард 3.9
- Наймдугаар сард 3.7
- Есдүгээр сард 3.8
- 10 дугаар сард 3.6 хувьтай гарч буурчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг:
- Долоодугаар сард 5.8
- Наймдугаар сард 5.4
- Есдүгээр сард 5.7
- 10 дугаар сард 5.7 хувь буюу тогтвортой байна.
“МЭК” байгууллага нь нийгэм, улс төрийн нөхцөл байдал, улстөрчид болон улстөрийн намын үйл ажиллагаанд иргэдийн өгч байгаа үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг нь танилцуулдаг юм.