Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Энэ үеэрээ БНХАУ ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг дуулгав.
Тэрбээр “Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотой баримталж буй бодлого зөвхөн Монгол Улстай хамааралгүй. Хуурай замын боомттой найман улсад ижил байгаа. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журам баримтлаж байна. Харин Монгол Улстай ямар нэгэн байдлаар улс төрийн харилцаа болоод гадаад харилцааны хувьд маргаан байхгүй” гэв.