БНХАУ-ын Эрээний боомт тодорхойгүй хугацаагаар хаагдаад буй. Энэ асуудалд эрх баригч намын зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “БНХАУ-тай харилцах харилцааны тулгамдаж байгаа асуудал хил хаасан асуудал мөн. БНХАУ-ын зүгээс ковид гарсан бүх зүйлээ хаана гэдэг шаардлага тавьж байгаа.Тиймээс бид нөгөө улсын шаардлагыг хангахаас өөр аргагүй. Эрээнд халдвар гарсантай холбоотойгоор хилээ хаасан байгаа. Дараа дараагийн коронавирусийн тестээ аваад нээнэ л гээд байна. Өвлийн олимп болох гэж байгаатай холбоотой дотоод халдвар алдахгүй гэсэн бодлого барьж байгаа юм билээ. Тодруулбал, БНХАУ-тай хуурай замаар хиллэдэг найман улс байдаг юм билээ. Эдгээр улсад адил шаардлага тавьж, хилээ хаасан байна" гэв.