МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас хаалттай өргөн барьсан учраас хаалттай хэлэлцсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын талтай, БНХАУ-тай харилцах харилцааны асуудалд тулгамдаж буй асуудлыг ярилцсан. Зарим асуудал нь нууцын зэрэглэлтэй асуудал. Тиймээс нууцаар хэлэлцсэн. Хоёр хөрштэй холбоотой зарим томоохон асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна. Ялангуяа төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, өөр олон асуудал бий. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын талтай, БНХАУ-тай харилцах харилцааны олон асуудал ярилцсан. Зарим асуудал нь нууцын зэрэглэлтэй асуудал. Хоёр хөрштэй холбоотой зарим нэг томоохон асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна.
Ялангуяа төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, өөр олон асуудал бий. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байна.
- Төмөр замуудын асуудал. Монгол Улс хэвтээ болон босоо төмөр замын тэнхэлгийн асуудал ярьж байна. 267 км Гашуунсухайтын төмөр зам барьсан. Цаашид ч барих шаардлагатай байна. Концессын гэрээгээр барина. Ингэхдээ ашиглалтын гэрээгээр барина. Тэр агуулгаар нь баруун чиглэлд Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам бариулах нь зүйтэй гэж үзэж байна. Зүүн чиглэлд Чойбалсан бичигтийн чиглэлийн, Улаанбаатрт Богд төмөр зам барина.
- Өмнө нь баригдсан төмөр замын ажлууд ямар шатандаа явааг сонссон. Хэзээ ашиглалтад орох талаар захирлуудын мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газраас өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж намын бүлгээс үзлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-“УБТЗ” ХНН-ийн захирлаар Х.Хэрлэнг томилох санал хүргүүлсэн гэнэ. Энэ талаар мэдээлэл бий юу. Шаардлага хангахгүй хүмүүсийн нэрийг явуулаад байгаа учир буцаагдаад байна гэх мэдээлэл байна. Яагаад салбарын бус хүмүүсийг зүтгүүлээд байгаа юм бэ?
-Хүний нэрийг яриагүй. Х.Хэрлэн гэх хүний нэр явсан гэж ч сонсоогүй. ОХУ-аас захирлаар нь Орос хүн байна гэсэн шаардлага тавьж байгаа. Харин бидний зүгээс Монгол хүн байх ёстой. Тиймээс энэ асуудлаар ярилц гэдэг чиглэл л өгсөн.