Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: “Фантастик”-ийн шинэ уран бүтээлд дүр бүтээх эмэгтэй жүжигчид

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 17 секунд

Монголын кино урлагийн салбарт уран бүтээлийн өнгө аяс, чанар, хийцээрээ ялгардаг уран бүтээлчид бол "Фантастик" продакшн. Тус продакшны бүтээсэн "Зүрхний хилэн", "Маш нууц", "Миний ах атаман", "37-р точка" зэрэг уран бүтээлүүд нь үзэгч олны анхаарлыг татаж чадсанаар дараа дараагийн кино уран бүтээлд нь ч олон нийт хүлээлт үүсгэх болсон.

Тэгвэл Фантастик продакшн дараагийн түүхэн сэдэвт кино уран бүтээлийн ажилдаа ороод буй. Ингэхдээ кино уран бүтээлчдийн багт кино урлагийн салбарт өөр өөрсдийн жүжиглэх ур чадвараараа олны хайр хүндэтгэлийг хүлээж буй эмэгтэй уран бүтээлчид багтжээ. "Фантастик" продакшны шинэ уран бүтээлд дүр бүтээх эмэгтэй уран бүтээлчдийг сонирхуулья.

УДЕТ-ын жүжигчин, СТА Б.Одончимэг

2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш тайз, дэлгэцийн чамгүй олон уран бүтээлд дүр бүтээж, өөрийн ур чадвараа батлах болсон жүжигчин бол УДЕТ-ын жүжигчин Б.Одончимэг. Түүний хувьд Фантастик продакшны "Буруу өрөг" Аз жаргалын шок" "Зүрхний хилэн" зэрэг уран бүтээлүүдэд дүр бүтээсэн. Жүжигчин Б.Одончимэг “Донна” энтертайнмент байгуулж, "Солонго үүл" нэртэй анхны бүтээлээ бүтээгээд буй билээ.

Эмоци продакшины жүжигчин, СТА Т.Бадамжав

Монголын үзэсгэлэнтэй, амжилттай яваа залуу эмэгтэй жүжигчид | Zaag.MN

Эмоци хамтлагийн жүжигчин Жерри буюу Т.Бадамжавыг эрч хүч, авьяас цацруулсан жүжигчин хэмээн онцлох хүмүүс их. Түүний хувьд "Рекит", "Түцний охид", " One nigth" "Алдар & Жерри", "Гайхамшигт Ертөнц" зэрэг уран бүтээлүүдэд гол дүр бүтээсэн. Мөн тэрбээр "Гайхамшигт ертөнц" киноны нээлтийн үеэр СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн

Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд хогоор бүү хорло” аянд нэгджээ

“Мөрөөдлийн театр”-аас урлагийн гараагаа эхэлсэн жүжигчин О.Дөлгөөн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болсон хойноо дэлгэцийн уран бүтээлүүдэд хүч үзэх болсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд "Амьдралд тавтай морил”, “Сүүлчийн шөнө”, “Single ladies”, “Тэнгэрээс буусан од” кинонуудаар өөрийгөө харуулж чадсан билээ.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Алдармаа

No description available.

"Шинэ үе" продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн тэрбээр тайз, дэлгэцийн чамгүй уран бүтээлд тоглосон байдаг. Түүний хувьд өнгөрсөн онд өөрийн амьдралаас сэдэвлэсэн "Эхиймаа" уран сайхны киног бүтээсэн билээ.

Залуу жүжигчин Ц.Номин

Ахдаа дурласан Солонго буюу залуу жүжигчин Номин

“Хайрын клуб”, “Хүний цаана”, “Манан зүсэгч”, “One night", “Hight school” "37-р Точка", "Төлөөс" зэрэг уран бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээж, олны анхааралд өртөх болсон жүжигчин бол Ц.Номин. Түүнийг үзэгчид Фантастик продакшны 37-р Точка уран бүтээлийн Солонгын дүрээр "овоглох" нь бий.

Аримун продакшины жүжигчин, СТА А.Ганчимэг

Жүжигчин А.Ганчимэгийн яс, арьс болтлоо "турсаны учир"

“Хувьсал” продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг уран сайхны кинонд гол дүр бүтээж, чадварлаг жүжигчин болохоо харуулсан А.Ганчимэг анх "Хэцүү анги" киноны Зулаагийн дүрээр үзэгч олонд танигдаж байсан. Тэрбээр Хувьсал продакшнд хамт ажиллаж байсан МУГЖ Д.Ганцэцэгтэй "Аримун" продакшнаа үүсгэн байгуулж "Халуун зүрх" нэртэй уран бүтээлээ гаргасан нь үзэгчдийн магтаал сайшаалыг хүртсэн билээ.

Залуу жүжигчин Д.Хулан

Халуухан “Тогосоо” буюу залуу жүжигчин Д. Хулан | newslive

Залуу уран бүтээлч Д.Хулан нь "37-р точка" олон ангит киноны Тогосоогийн дүрээр үзэгчдэд эчнээ танил болсон гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жил УДЭТ Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа жүжиг болгон, тайзнаа тавьсан. Тус жүжгийн Кити Щербацкаягийн дүрд залуу жүжигчин Д.Хулан тоглосон билээ.

ЭМЯ: 1733 тохиолдол шинээр бүртгэгдэж, 17 хүн энджээ
ЭМЯ: 1733 тохиолдол шинээр бүртгэгдэж, 17 хүн энджээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.