НӨАТ-ын урамшууллын 2021 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу 10 дугаар сарын 24-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.