Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Р.Чингис, Т.Гантөмөр нарт хариуцлага тооцож, “Zaisan Hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцал гэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс дөнгөж сая "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Zaisan Hill"-тэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хотын дарга энэ үеэрээ хариуцлагын гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжид болон хариуцлага алдсан хотын Ерөнхий менежер, НОК-ын Шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина гэж мэдэгдсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт болсон арга хэмжээний дараагаар буюу өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын дарга Д.Сумъяабазар, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан нартай холбогдож, хариуцлага алдсан албан тушаалтнуудад "хариуцлага тооц" гэж сануулсан байна. Тодруулбал, "Дижитал үндэстэн" болон сая зохион байгуулсан тоглолтын асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингистэй хамгийн түрүүнд хариуцлага тооц. Мөн удаа дараагийн хариуцлага алдсан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Гантөмөр зэрэг шат шатны хүмүүст хариуцлага тооцохыг сануулсан байна.

Эдгээрээс гадна халдвар хамгааллын дэглэм зөрчиж, гаргасан дүрэм журмыг удаа зөрчиж буй "Zaisan Hill"-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, УОК болон НОК-ыг дор бүрнээ хариуцлагаа нэмэгдүүл гэж үүрэг болгожээ.

Ийнхүү Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хотын дарга нэр бүхий дээрх хүмүүст хариуцлага тооцохоо илэрхийлэв бололтой.

Г.Лхагвадорж

Д.Сумъяабазар: Д.Дагвадорж эзэн нь юм бол гарч ирж тайлбарла, хөгжүүлэх гэж байгаа бол үүнийгээ хамгаал
Д.Сумъяабазар: Д.Дагвадорж эзэн нь юм бол гарч ирж тайлбарла, хөгжүүлэх гэж байгаа бол үүнийгээ хамгаал
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.