Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Д.Дагвадорж эзэн нь юм бол гарч ирж тайлбарла, хөгжүүлэх гэж байгаа бол үүнийгээ хамгаал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Циркийн асуудалд Хотын дарга Д.Сумъяабазар тайлбар өглөө. Тэрбээр "Цирк бол Д.Дагвадоржийн хувь хүнийх нь бизнесийн асуудал. Цирк балгас болсон гэж зохион байгуулалттайгаар дайраад явж байна гэж харж байгаа. Энэ балгас болоогүй байх. Энэ хувьчлалын асуудлыг ярих ёстой. Өөрсдөө гуйгаад үсэрч ороод авчихсан юм шиг юм ярьж байна. Тийм зүйл огт байхгүй. Циркийн хамт олны төлөөлөл болсон олон мянган хүмүүс өөрсдөө ирж, гуйж сөгдөж мөргөж байгаад хувьчлалд орооч ээ гэж хүсэлт тавьсан. Би тухайн үед Циркийн асуудлаас болгоомжилж байсан. Бөхийн өргөөний маргааны асуудал дуусаагүй байхад дахиад Циркийн асуудал яах вэ гэж.

Д.Дагвадорж хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээ өөрөө татаа, өөрөө босгоод явж байгаа" Гэхдээ Циркийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад 20-оод тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цуглуулаад Циркийг уламжлалт шинэчлэл дээр суурилсан орчин үеийн байгууламж бий болгох төсөл явж байгаа. Сумъяабазар дүүдээ газрыг нь аваад өгчихсөн гэдэг дэмий юм яриад байх юм. Тийм зүйл байхгүй. 2005 оноос хойш явж буй процессийг шалгаарай. Газартай холбоотой хулгай зэлгий надад огт байхгүй.

Ковидоос болж ажил нь удааширч байгаа тайлбарыг надад хэлсэн. Гэхдээ Д.Дагвадорж юмны эзэн, юм хөгжүүлэх гэж байгаа бол үүнийгээ хамгаалж ард түмэнд тайлбарлах хэрэгтэй гэж хэлсэн" гэв.

Л.Эрдэнэчулуун: Тоглолт зохион байгуулсан “Зайсан Хилл“ цогцолбор дахь “Собт трейд“ компанийн тусгай зөвшөөрлийг цуцална
Л.Эрдэнэчулуун: Тоглолт зохион байгуулсан “Зайсан Хилл“ цогцолбор дахь “Собт трейд“ компанийн тусгай зөвшөөрлийг цуцална
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.