Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Эрдэнэчулуун: Тоглолт зохион байгуулсан “Зайсан Хилл“ цогцолбор дахь “Собт трейд“ компанийн тусгай зөвшөөрлийг цуцална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Зайсан Хилл" цогцолборт зохион байгуулагдсан "Камертон" хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолбох дахь "Собт трейд" компанид НМХГ-аас шалгалт хийсэн. Шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн.

"Собт трейд" компани нь хоолны шаардлагад тавигдаж буй тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Хариуцлагын гэрээгүй.

Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчил илэрч байна. Түүнчлэн хүн хоорондын зай бариагүй, байнгын их цэвэрлэгээ хийгээгүй, ариутгал огт хийлгэж байгаагүй зөрчил илэрсэн. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна. "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлсэн. Цаашдаа тухайн компанид хариуцлага тооцно. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна" гэлээ.

НМХГ: “Камертон“ хамтлагийн тоглолтыг үзсэн хүмүүс шинжилгээ өгөхийг анхааруулж байна
НМХГ: “Камертон“ хамтлагийн тоглолтыг үзсэн хүмүүс шинжилгээ өгөхийг анхааруулж байна
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.