Холимог тулааны дэлхийн хамгийн том дэвжээ буюу UFC-д Монгол улсын тулаанч Данаагийн Батгэрэл гурван тулаан хийж хоёр ялж нэг ялагдсан амжилттай байгаа билээ. Түүний дөрөв дахь тулаан UFC Fight Night 195 эвентэд Gulf Coast MMA холбооны 61кг-ын жинд дөрөв дараалан ялж UFC-дээ эргэн ирж буй Брандон Дэйвис байх болно.
Брандон Дэйвис нь 1990 онд төрсөн өдгөө 31 настай Америкийн нэгдсэн улсын тулаанч юм. Мэргэжлийн карьераа 2010 оноос эхэлж нийт 22 тулаан хийж 14 ялж найман удаа ялагдсан амжилттай. 14 ялалтынхаа дөрвөн тулааныг хүнд цохилтоор, дөрвийг өчилт боолтоор, зургаан тулааныг шүүгчдийн шийдвэрээр ялсан байдаг.
Тулааны талаар Брандон Дэйвис өөрийн инстаграм хуудсандаа “Би UFC-д эргэн ирэхийн тулд бүх чадлаараа хичээсэн, Би энэ тулааныг цагаас нь өмнө дуусгаж өөрийгөө энд байх ёстой хүн гэдгээ батлах болно” гэнэ.
Хоёр тамирчны тулаан манай цагаар өнөөдөр 04.00 цагаас эхэлнэ.
Д.Идэрбат