Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2022 оны төсөв эдийн засгийг тэлэх, түр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийг 3 онцлогоор тайлбарлав. Тэрбээр "2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, түр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөгжлийн төсөв юм.

Бид ирэх оноос хөгжлийн төсвүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно. Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна боловсруулах аж үйлдвэр, ХАА, эрчим хүч, аялал жуулчлал ба ЖДҮ, тээвэр ложистекийн салбар, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв бүхэлдээ зориулагдсан гэж дүгнэж болно" хэмээлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Ноолуурын үнэ кг нь 105 мянган төгрөг байна
Ноолуурын үнэ кг нь 105 мянган төгрөг байна
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.