Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ-ийн гишүүнд 16, Сахилгын хорооны гишүүнд 10 шүүгч нэрээ дэвшүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганы ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбалсүрэн хуралдааны дэгийг танилцуулж, баталсан юм.

Хуралдаан үргэлжилж байна.

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна
Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна
 
ШУУД: Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас Монголын эдийн засагт үүсэж буй нөлөөллийн талаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийж байна
ШУУД: Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас Монголын эдийн засагт үүсэж буй нөлөөллийн талаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.