Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2612 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1292 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1320 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1098 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 12701
-Хүндэвтэр 7165
-Хүнд 2060
-Нэн хүнд 379 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 68133 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 5844 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 4245 иргэн байна. Үүний 1432 нь жирэмсэн, 4245 хүүхэд байна.