Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 54 секунд

Тоон үзүүлэлтээр, 2020 онд аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 15 хувь нь татан буугдсан байна.

Энэ талаар Монголбанк, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” цахим уулзалтын үеэр тэмдэглэжээ.

Сүүлийн хоёр жилд уул уурхайн бус экспортын салбарын дийлэнх нь цар тахлын нөлөөнд автаж, борлуулалт нь хоёр дахин багасаж, экспортын хэмжээ эрс багассан, санхүүгийн хүндрэлээс үүдэн түүхий эдээ авч чадахгүй байгаа аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч олон байна. Тухайлбал, аялал жуулчлалын салбар санхүүгийн хүндрэлээс гадна ажлын байраа олноор алджээ. Төрөөс татаас дэмжлэг үзүүлээгүй, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадаагүй аж.


Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байгаа. Тиймээс бусад төрлийн экспортыг нэмэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч буйг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн онцоллоо. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бус экспортын нөхцөл байдал, экспортод тулгарч буй бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг хэлэлцэж, мэдээлэл солилцов.


Махны экспортын хувьд малын халдварт өвчин, цар тахлын улмаас зогсонги байдалд шилжсэнийг Монголын махны холбооны менежер И.Баттогтох танилцууллаа.


Ноос, ноолуурын салбарт олгож буй зээлийн хэрэгжүүлэх хугацаа гурван жилээс доошгүй, зээлийн нөхцөл уян хатан байх, түүхий эд бэлтгэх улирлын цаг хугацааг харгалзан үзэх саналыг МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа дэвшүүлсэн байна.

ХХБ-ны Жижиг, дунд бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал Б.Булган энэ үеэр “ХХБ-ны экспортын санхүүжилт дотор уул уурхайн бус экспортын зээлийн эзлэх дүн 26.5 хувьтай байгаа”-г дурдсан юм.

Цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацаа алдалгүй бүрдүүлэх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгджээ.

МҮХАҮТ ковидын дараах эдийн засгийг сэргээх “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлэн, экспортыг дэмжих талаар төр засагт тодорхой санал, зөвлөмжөө хүргүүлээд байгааг МҮХАҮТ-аас мэдээлэв.

Явган хүний зам дээр машинаа тавьсан жолоочид хариуцлага тооцжээ
Явган хүний зам дээр машинаа тавьсан жолоочид хариуцлага тооцжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.