Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Метилийн спирт уусан байж болзошгүй 6 хүний хоёр нь нас барж, нэг нь сэхээнд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас үхлийн аюултай гэгдэх техникийн спиртийг уухгүй байхыг анхааруулсан. Харамсалтай нь Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан байна. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй байна. Хордлогод өртсөн дөрвөн хүнээс нэг нь Багануур дүүргийн ЭМТ-ийн сэхээнд эмчлүүлж байгаа бол гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа юм байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд ДУНД зэргийн эрсдэлтэй гарсан. Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Иймд иргэд олон нийтийг архи тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхаарууллаа. Учир нь архи, спиртэд хордож нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн буюу 2020 онд 650 тохиодол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгджээ

Чөлөөт бөхийн Азийн аваргад Т.Тулга, Б.Мөнх-Эрдэнэ, О.Сүлдхүү нар хагас шигшээд шалгарлаа
Чөлөөт бөхийн Азийн аваргад Т.Тулга, Б.Мөнх-Эрдэнэ, О.Сүлдхүү нар хагас шигшээд шалгарлаа
 
О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргын хүргэн биш. Харин худ ургийн хамаарал байдаг байх
О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргын хүргэн биш. Харин худ ургийн хамаарал байдаг байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.