УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хугацаанд таслалтаараа тэргүүлж, УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны хяналтад орсон УИХ-ын гишүүн Х.Баттулга тун удахгүй шийтгэлээ хүртэх аж.
УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, гишүүн А.Ариунзаяа нарын мэдээлснээр намрын ээлжит чуулганы хугацаанд 40 цагаас дээш тасалсан ганц хүн нь Х.Баттулга бөгөөд ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар оруулж, гурван сарын цалингаас нь тус бүр 20 хувийн хасалт хийж шийтгэхээр болсон тухай хэлж буй.
Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням ""Бүтэн улсын хөгжих боломжийг хусчихсан хүн цалин тоолоо юу" хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!