Б.Баттүшиг: Монгол Улс 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах эрх авахын тулд олон нийтийн болон төрийн бүрэн дэмжлэг хэрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Ирэх жил буюу 2026 оны Залуучуудын Олимп Африк тивд анх удаа, Сенегал улсын Дакар хотод болох билээ. Тэгвэл Олон улсын олимпын хорооны (IOC) ирээдүйн олимп хийх хотуудын комисстой хийх уулзалт ойртож буй бөгөөд энэ хүрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг цахим хуудастаа "2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах орныг энэ жил эсвэл ирэх жил тодруулна.

Монгол бол Залуучуудын орон гэж хэлж болно. Гурван сая гаруй хүн амын 70 хувийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг. Бид Залуучуудын Олимп, Олимпын наадмуудад өндөр амжилт гаргаж ирсэн. Хэрэв бид 2030 оны Залуучуудын Олимпыг эх орондоо зохион байгуулбал спорт, биеийн тамирыг өргөнөөр хөгжүүлж, соёл, аялал жуулчлалаа дэлхийд сурталчилж, нийт үндэстнийг нэгтгэх онцгой ач холбогдолтой.

2026 оны Залуучуудын Олимп Африк тивд анх удаа, Сенегал улсын Дакар хотод болно. Хэрэв Монгол Улс 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах эрх авбал энэ тэмцээнд оролцох залуу тамирчдын хөгжлийг дэмжиж, боловсрол, биеийн тамир, олимпын үнэт зүйлс болох амжилт, хүндлэл, нөхөрлөлийг түгээн дэлгэрүүлэх олон улсын хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлэх боломжтой.

2024 оны 12-р сард Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны бүх гишүүдийн хуралдааныг зохион байгуулж, 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө ажиллах саналыг бүрэн дэмжсэн. Энэ нь Монголын олимпын хамт олны нэг зорилготой, тууштай байгааг илтгэж байна.

Олимпын наадам бол дэлхийн удирдагчид болон шийдвэр гаргагчдын уулзаж, харилцаа тогтоож, шинэ хамтын ажиллагаа үүсгэх бас нэгэн талбар юм. ОУОХ-ны гишүүд Монголыг өөрсдийн нүдээр харах, бидний спортын уламжлал, залуучуудын хүсэл эрмэлзэл, зохион байгуулах чадамжийг дэлхий нийт үнэлэх, цаашлаад Спортын дипломат уулзалтууд нь зөвхөн 2030 оны наадмыг зохион байгуулах тухай төдийгүй Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашдын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоо, хөгжлийн томоохон боломжуудыг нээх чухал алхам болох юм. Монгол Улс энэхүү Олимпын наадмыг зохион байгуулах чадвар, хүсэл эрмэлзэл бий. Гэхдээ олон нийтийн болон төрийн бүрэн дэмжлэг хэрэгтэй" гэв.

Монголын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчлах “Монголын өдөр“ арга хэмжээг зохион байгуулжээ
Монголын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчлах “Монголын өдөр“ арга хэмжээг зохион байгуулжээ
 
Япон Улсын буцалтгүй тусламжаар Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний тоног төхөөрөмж, агаарын бохирдлын хэмжилтийн төхөөрөмжтэй болно
Япон Улсын буцалтгүй тусламжаар Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний тоног төхөөрөмж, агаарын бохирдлын хэмжилтийн төхөөрөмжтэй болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!