Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас долоо хоногийн мэдээллээ хийлээ
Тус Хэвлэлийн хурлын үеэр Коронавирусын мутацид орсон гуравдахь хувилбар болох MU хувилбарын талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө .
Тэрбээр, "Коронавирусийн мутацилагдсан "МU" хувилбар одоогоор Европын 39 оронд тархаад байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "MU" хэмээх коронавирусийн мутаци хувилбарыг судалж байна. Тус хувилбарт вакцины үр нөлөө бага байх магадлалтай байна. Уг хувилбар нь дархлааны системээс зугтах шинж чанартай бөгөөд Дельта хувилбараас илүү аюултай эсэхийг ДЭМБ-аас судалж байна" гэлээ.
Ташрамд дурдахад, MU хувилбар Монгол Улсад орж ирээгүй байгаа хэдий ч ирсэн тохиололд дельта хувилбартай хавсран аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй."MU" хувилбар нь 2021 оны нэгдүгээр сард Колумби улсад бүргэгдсэн бөгөөд манай улсад оргилдоо хүрээд байгаа дельтавирустай хавсарсан тохиолдолд аюултай хэмээн албаны хүмүүс үзэж байгаа юм байна.