Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, орон нутагт найр хуримыг өргөн тэмдэглэж байгаагаас халдварын эрсдэл нэмэгдэж байгаа талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлсэн юм.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өндөр байна. Найр хуримыг өргөн хэмжээнд хийж байгаа нь орон нутагт халдварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийг намрын өдрүүдэд найр хуримыг энэ жилдээ хойшлуулах зөвлөмжийг өгч байна. Тухайлбал, Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдлийг бий болгож буй учраас орон нутгуудад найр хуримыг бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа" гэлээ.

Ж.Байгалмаа: Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон
Ж.Байгалмаа: Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.