Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Сурагчдад караоке байрлаж байсан “орон сууц“-д хичээллэх байршлыг Нийслэлийн боловсролын газраас санал болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 10 бүлгийн 500 гаруй хүүхэд сургуулийн байранд багтахгүйн улмаас өмнө караоке ажиллуулж байсан орон сууцны байранд хичээллэж байна. Тус сургууль нь багтаамж хэтэрсэн шалтгаанаар өмнө нь гурван ээлжээр хичээллэдэг байсан бол Боловсрол, шинжлэх ухааны яамны шийдвэрээр хоёр ээлжээр хичээллэх болсноор энэхүү асуудал үүсчээ.

Сурагчид зориулалтын бус орчинд буюу орон сууцны хоёр, дөрөв, тавдугаар давхарт хичээллэж байгаа бөгөөд орон сууцны гуравдугаар давхарт фитнес ажиллаж байгаа юм. Орц болон анги танхимын зай талбай 500 гаруй хүүхдэд хангалтгүй, жижиг байгааг эцэг эхчүүд хэллээ. Мөн тус байрыг Нийслэлийн боловсролын газраас гаргаж өгсөн талаар сургуулийн зүгээс мэдээлсэн юм.

Нийт 6000 сурагчтай тус сургуулийн зүгээс сургуулийн барилгад өргөтгөл хийх бүрэн боломжтой гэдгээ Нийслэлийн боловсролын газарт хандсан хэдий ч хүсэлтийг нь хүлээж аваагүй аж.

84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Д.Ариунболор "Нийслэлийн боловсролын газраас энэ байршлыг санал болгосон. Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Боловсролын яамнаас хичээллэх зөвшөөрөл олгосон. Холбогдох газраас сургуулийн өргөтгөлийн ажлыг зөвшөөрвөл ирэх жилийн хичээлийн шинэ жилээс өмнө барилгын ажлыг гүйцэтгэж эдгээр сурагчдыг сургуулийн байранд сургах боломжтой" гэв.

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно
Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.