Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Сурагчид үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн ч сурагчид хоёр жил шахам цахимаар хичээллэсэн учраас 2021-2022 оны хичээлийг оруулахаас өөр сонголтгүй болсон. Тиймээс БШУЯ-наас бодлого гаргаж, 5 хоног цахимаар, 5 хоног танхимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн халдварын тохиолдол 4000 мянга дөхөж эцэг эхчүүдийг "айдас"-т автуулав. Халдварын тохиолдлыг ажсан иргэд сургууль, цэцэрлэгийн төлбөрөө авчихаад карантилах гэж байна хэмээн хардах тохиолдол ч мэр сар ажиглагдаж байлаа. Гэхдээ албаны хүмүүс есдүгээр сарын дунд үе гэхэд халдвар оргилдоо хүрнэ гэдгийг хэдийнэ мэдээлсэн билээ.

Цахимаар хичээлд суусан хүүхдүүд зожиг, найз нөхөд, багш сурагч гэх мэт амьд харилцаанд орж чадахгүй нийгмээс тусгаарлагдаж байгаа нь үнэн. Мөн цахим хичээлийн чанар муу, үр дүн багатай байсныг ч нуух юун.

Тэгвэл өчигдөр хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим худалдааны төв, дэлгүүрүүдээр ороход бөөгнөрөл үүссэн. Халдвар хамгааллын дэглэм сахих нь байтугай маск ч зүүгээгүй, эсвэл зүүсэн ор нэр хэмээсэн сурагчид их тааралдаж байлаа. Удаан хугацаанд уулзалдаагүй найз нөхөд, гэгээн сайхан зүйлсийг ярилцах, хамтдаа инээж хөхрөлдөн байгаатай нэлээдгүй тааралдсан юм. Арга ч үгүй биз. Хоёр жил гаран хөл хорионд байсан сурагчдад хүний нийгмийн харилцааны найз нөхөдтэйгөө уулзах, хөөрөлдөх хэрэгцээ дутмаг байсан. Уг асуудал нь тэдний буруу ч биш. Гэхдээ хүүхдүүддээ "Цар тахлын нөхцөл байдал хүндэрч нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед ухамсартай байж аав ээж, дүү, найз нөхөд, амь биеэ нэн тэргүүнд тавих нь чухал" гэдгийг ойлгуулах шаардлагатай байна. Учир нь сурагчид хичээлээ тараад олон хүний бөөгнөрөл үүссэн газарт амны хаалтаа авч үйлчлүүлэх, олноороо бөөгнөрөл үүсгэж буй нь аюул дагуулж байгаа юм.

Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана юу хийж явааг нь анхаарах, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хэсэгтээ сургууль гэр гэсэн маршруттай байхыг ойлгуулах нь чухал. Мөн ААН-үүд сурагчдаас халдвар хамгааллын дэглэмээ барихыг шаардаж, ажиллах хэрэгтэй.

Энх цаг иртэл том жижиггүй ухамсартай байж халдвар хамгааллаа сахих шаардлагатай байна.

Д.Сувдансондор

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлөөс Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нөхөн сонгуульд дэвшүүлэхээр шийдвэрлэлээ
ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлөөс Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нөхөн сонгуульд дэвшүүлэхээр шийдвэрлэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.