Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлөөс Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нөхөн сонгуульд дэвшүүлэхээр шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууссан байна. Хурлаар нөхөн сонгуулиудад нэр дэвших эрхмүүдийн талаар хэлэлцсэн бөгөөд Удирдах зөвлөлийн олонхын саналаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр тогтжээ.

Харин Хэнтийн нөхөн сонгуульд тус аймгийн одоогийн Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг нэрсийг тун удахгүй хуралдах Бага хурлын хуралдаанд оруулж эцэслэн шийднэ. Удирдах зөвлөл дээр ийнхүү шийдэгдсэн тул Бага хурлаар уг нэрс төдийлөн өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой.

Сануулахад, МАН-ын бага хурал цахимаар хуралдана.

Г.Лхагвадорж

С.Энхболд: Хөл хорио тогтоохгүйн төлөө бүх боломжийг ашиглаж, хариу арга хэмжээ авч ажилласан, цаашдаа ч ажиллана
С.Энхболд: Хөл хорио тогтоохгүйн төлөө бүх боломжийг ашиглаж, хариу арга хэмжээ авч ажилласан, цаашдаа ч ажиллана
 
“Иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах эрхийг хууль ёсны, хууль бус жагсаал гэх мэтээр ангилаад байх хэрэггүй“
“Иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах эрхийг хууль ёсны, хууль бус жагсаал гэх мэтээр ангилаад байх хэрэггүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.