Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнээс алтан медалийн болзлыг хангаж, энэ удаагийн паралимпын наадмын анхны медалийг эх орондоо авч ирлээ.
Түүнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэжээ. Тэрбээр "Сайхан мэдээтэй шинэ долоо хоног эхэллээ. Хүн төрөлхтний эв санаа, нэгдэл, тэгш эрх, эрх чөлөөний бэлэгдэл паралимпын алтан медальтан төрлөө.
Пэуарлифтингийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, Энхбаярын Содномпилжээ 2 дахь оролдлогоороо 245 кг шахаж, параолимпийн рекордыг тогтоолоо. Монголын ард түмэн таниар бахархаж байна.
Хувиасаа болон УИХ-ын нэрийн өмнөөс Э.Содномпилжээдээ халуун баяр хүргэе" гэжээ.