Энэ сарын 19-22-ны өдрүүдэд улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтыг авна. Тэгвэл Баян-Өлгий аймаг энэ жил ЭЕШ өгч байгаа сурагчдаа 750-800 оноо авбал 500 мянган төгрөгөөр шагнахаар болжээ. Энэ жил тус аймгаас 1449 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэний 407 нь өмнөх жилүүдэд бүрэн дунд сургууль төгссөн бол 1042 нь энэ жилийн төгсөгчид байна.
Мөн аймгийн ИТХ-ын 2021 оны ээлжит ІІІ хуралдаанаар баталсан "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ"-ийн дагуу бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-аас 800 оноо авсан бол багшийг 1 сая төгрөгөөр, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр хүүхэд тус бүрээр тооцож шагнах аж.