Засгийн газраас боловсролын байгууллагын үйл ажиллагааг хугацаа ёсоор нээхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн дунд цахим бүртгэлтэй холбоотой асуултыг Боловсролын яаманд ихээр хаяглах болсон. Тэгвэл эцэг, эхчүүдийн зүгээс ирж буй түгээмэл асуултад дараах байдлаах хариулт өгсөн байна.
-Есдүгээр сараас хойш төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэж болох уу?
-2021-2022 оны хичээлийн жилд 2015.01.01-2015.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэх боломжтой.
-Түр оршин суугч яах вэ?
-Энэ сарын 16-25-ны өдрүүдэд бүртгэл баталгаажуулахад түдгэлзсэн хариу авсан иргэд хаягийн болон бусад зөрчилтэй байна гэж ойлгож болно. Тиймээс тухайн сургуульдаа хандаж бүртгэлээ хийлгэнэ.
-Бүртгүүлэхээр системд хандсан боловч ажиллахгүй байгаа тохиолдолд хэрхэх вэ?
-Систем энэ өдрүүдэд хаягийн бүртгэлийг хамран сургах тойрогтой тулгаж, урьдчилсан бүртгэл хийж байна. Эцэг, эх асран хамгаалагчид энэ сарын 16-25-ны өдрүүдэд системд хүүхдийнхээ регистрийн дугаараар нэвтэрч баталгаажуулна.
-Цэцэрлэгийн хүүхдээ яаж бүртгүүлэх вэ?
-Энэ хичээлийн жилд 2 болон 3 настай хүүхдийг эхний ээлжинд бүртгэхгүй. Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан дөрвөн настай хүүхдүүд үргэлжлүүлэн суралцана. Хэрэв шинээр бүртгүүлэх бол аймаг, дүүргийнхээ боловсролын газраас квотыг лавлана. Таван настай хүүхдийг хамруулах учир тойргийнхоо цэцэрлэгт хандах боломжтой.