Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

25 удаагийн ой, хээрийн түймрийн улмаас байгаль, экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Монгол Улсад 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг долоон аймгийн 18 суманд нийт 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1765,5 /га/, хээрийн 120.904,13 /га/ нийт 122.669,63 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.

Оросын Холбооны Улсад түймэр гарсаны улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын бүс нутагт түймрийн утаа тархаад байгаа талаар албаныхан мэдээллээ.

Иймд мэргэжлийн байгууллагын зүгээс дараах зөвлөмжийг иргэдэд өгч байна.

  • Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Ой, хээрийн гал түймэр, түймрийн утаанаас ан, амьтад дүрвэж байгаа тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх,
  • Ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үед араатан амьтан дайрвал хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах,
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,
  • Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах,
  • Ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг байх тул өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх.
  • Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
Якутад гарсан ойн гал түймэрт 1.417.718 га талбай өртөөд байна
Якутад гарсан ойн гал түймэрт 1.417.718 га талбай өртөөд байна
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.