Токиогийн Олимпын бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаанд Монголын баг тамирчид оролцоход бэлэн болжээ.
Урьд өмнөх олимпоос ялгаатай нь энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцоно. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор Олимпийн тосгоныг орхих журам үйлчилж буй. Тиймээс ихэнх тамирчин хэдийн нутаг буцаад буй юм.