Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ: Хүүхдийн төрөлхийн гажиг заслын эмчилгээний зардлыг 100 хувь хариуцдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хүүхдийн төрөлхийн гажиг заслын эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг. Тодруулбал, 2021 онд батлагдсан ЭМДҮЗ-ийн гуравдугаар тогтоолд тусгагдсанаар хүүхдийн бүх төрлийн гажиг заслын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах болсон. Тухайлбал, уруул, тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, томоохон артери, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн, даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн аж. Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөгийн үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сан хариуцдаг байна.

М.Уранцэцэгийн олимпын медалийг мялааж хаус бэлэглэхээр болжээ
М.Уранцэцэгийн олимпын медалийг мялааж хаус бэлэглэхээр болжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.